Өгөгдлийн сан, кодны чимх зөвлөгөө

Өгөгдлийн сан, кодны чимх зөвлөгөө

March 9, 2024

🔥 Laravel PHP - Database - Tip

Өгөгдлийн сангийн "string" төрөл нь "integer" төрөлтөй баганаас үргэлж удаан байдаг. Тохирох "indexing" г хийсэн ч гэсэн.

Тэгвэл, олон мянган бичлэгтэй, их "дата" тай хүснэгтийн хувьд тухайн утгыг "integer" төрөл үүсгэн хадгалах ба харин аппликейшны түвшинд тухайн утгаа "enum" - аар илэрхийлэвэл хурдан бөгөөд "clean" код бичиж болох нь;

enum OrderStatus: int {
    case Pending: 1;
    case Complete: 2;
    //...    
}

enum Country: int {
    case Mongolia = 1;
    case Canada = 2;
    //...
}

Order::query()
    ->where('status', OrderStatus::Pending)
    ->where('country', Country::Mongolia)
    ->orderBy('created_at')
    ->paginate();

🚀 Үр дүн: Код цэвэрхэн, уншихад хялбар ойлгомжтой, өгөгдлийн сангийн хувьд мөн хурдан, програмын ажиллагаа "performance" сайн, хэрэглэгч нар нь сэтгэл хангалуун байх нь 😃. Код, өгөгдлийн сангийн чимх зөвлөгөө байлаа.

👨🏻‍💻 Програм хангамж, үүлэн технологи, SaaS, онлайн худалдааны платформ хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой,

Түвшинжаргал