Guideline - Программ хөгжүүлэх аргачлал

Consistency is key

Ихэнх программ хангамжийн төслүүдийг зөвхөн нэг хүн хөгжүүлж, хариуцаж авч явдаггүй. Төслийн оролцогч нар солигдох, инженерүүд ажлаасаа гарах, шинэ хүн томилогдох зэрэг хөдөлгөөнүүд их байдаг. Хэрвээ программист бүр өөр өөрийн хувийн арга барил, олон янзын технологи хэрэглээд байвал тухайн төслийг арчлах, хөгжүүлэх нь үр ашиггүй байдаг ба амжилтгүй болох үндэс болдог.

Тиймээс, нэгдмэл арга барилтай байх нь нэн чухал ба манай багийн хувьд гишүүн бүр өөрийн туршлага, тухайн арга барилын давуу болон сул тал, шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх, нээлттэй хэлэлцүүллэгийг өрнүүлэдэг.

Нэгдсэн стандарттай байхын тулд бид өөрийн "Guideline" аа гаргаж маш сайн "гарын авлагыг" боловсруулан, түүнийгээ өдөр тутамд дагаж мөрддөг. Мөн нэгэнт туршигдсан сайн арга барилыг "Guideline" -даа тусгаж, байнга шинэчилж сайжруулж байдаг.

Ингээд бидний дагадаг "Guideline" -г доорхи линк үүд дээр дарж харна уу! Эдгээр "Guideline" ууд нь хэрхэн "consistent" код бичих тухай аргачлал юм.