Гар утасны апп хийх хялбар арга
October 20, 2025
📱 Танд мобайл апплейкейшн бүтээх "PWA" гэх хялбар шийдэл танилцуулая. Үүнийг тайлбарлахаас өмнө гар утасны апп хийх аргуудыг товч тайлбарлах ба нийтлэлийн сүүл хэсэгт энэхүү аргыг дурдах болно.
Энэхүү блог нь "non-technical" хүмүүст зориулсан ба аль болох энгийн үгээр тайлбарлахыг хичээв. Үндсэн тайлбарлуу орохоос өмнө гар утасны "үйлдлийн систем (ҮС)" гэдгийг ойлгох хэрэгтэй. Маш хялбараа тайлбарлавал, гар утасны нийт хэрэглэгчдийг дэлхий даяар 2 том бүлэгт хуваачихаж болно.
1. iOS үйлдлийн систем буюу iPhone - Apple компанийн бүтээгдэхүүн
2. Android үйлдлийн систем буюу "Samsung", "Google" зэрэг компанийн бүтээгдэхүүнүүд
Тэхээр програм бүтээгчид эдгээр үйлдлийн системд таарч ажиллах боломжтой "апплейкейшн"-г хөгжүүлэдэг ба технологийн шийдэл талаасаа мөн үндсэн 2 арга ашигладаг;
1) Native платформ ашиглах
- iPhone болон Android ҮС-д зориулсан хувилбаруудыг тус тусад нь хөгжүүлэх.
2) Cross платформ ашиглах
- iPhone болон Android ҮС-д зориулсан хувилбаруудыг цугт нь хөгжүүлэх.
Ямар үед "Native" платформ хөгжүүлэлтийг сонгох вэ?
Хөгжүүлэгч нар янз янзын тайлбарууд хэлэх байх гэхдээ миний зүгээс;
- Хэрвээ та гар утасны тоглоом хийх гэж байгаа бол энэ аргыг сонгоорой. Бусдаар бол тус тусад нь хийх тийм ч шаардлагагүй.
- Хөгжүүлэгч нь "Swift" зэрэг "Apple" н хөгжүүлэлтийн орчинд дээр мэргэшсэн бол.
Ямар үед "Cross" платформ ашиглах
- Бүх төрлийн апплейкшн
- Хүний нөөцийн хувьд зардал бага учир нь нэг кодоо ашиглаад 2 платформ дээр ажиллах боломжтой "апп" г нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой.
- Цаг хугацаа, зардал хэмнэнэ
гэх мэт ялгаанууд байдаг.
PWA гэж юу вэ?
"PWA" гэдэг нь энэ блогийн гол сэдэв ба та ерөнхийдөө 3 дах арга гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл; таны вэб сайт "iOS" болон "Android" утаснууд дээр апплейкшн шиг ажиллах боломжтой болсон явдал юм. Орчин үеийн вэб технологийн шийдлүүд маш өндөр хөгжсөн ба таны хэрэглэгч заавал програм татаж авч суулгах шаардлагагүйгээр таны вэб сайтруу ороод апп ашиглаж байгаа мэт таны бүтээгдэхүүн үйлчилгээ утсан дээрээсээ авах технологийн шийдэл юм.
Давуу талууд;
- Тусгай апп татаж суулгах хэрэггүй.
- Хөгжүүлэлтийн зардал хямд
- App store болон Google play д жил бүр мөнгө төлөх шаардлагагүй
- Цаг хугацаа үлэмж хэмнэнэ
- Арчлалт сайжруулалтын зардал бага